Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 2, гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 124 иргэний аюулгүй байдлыг ханган, 5,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 2, гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 124 иргэний аюулгүй байдлыг ханган, 5,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

Хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэж, гэр болон байшин хорооллын оршин суугчид орчны хог хаягдлын галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Хуваалцах