Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх судалгаанд 5500 иргэн оролцжээ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр “BRT төсөл”-ийг эхлүүлэн,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх судалгаанд 5500 иргэн оролцжээ
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх судалгаанд 5500 иргэн оролцжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр “BRT төсөл”-ийг эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд нийслэлийн иргэдийн зорчилтын тоог бодитоор гаргаж, 2017 онд үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобусны маршрутыг оновчтой төлөвлөх зорилгоор 2016 оны тавдугаар сарын 17-ний өдрөөс 7 хоногийн хугацаанд нийслэлийн иргэдийн зорчилтын судалгааг гар утсаар нь дамжуулан авч эхэлсэн.

Судалгаанд нийтдээ 8000 гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөж байгаагаас өнөөдрийн байдлаар 5500 иргэнтэй утсаар холбогдож судалгаа авсан байна. Иргэдийн судалгааны бүх мэдээлэл өндөр нууцлалын зэрэглэлтэй байх бөгөөд зөвхөн нийслэлийн нийтийн тээврийн төлөвлөлтийг сайжруулахад ашиглах юм.

Хуваалцах