Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах "Railbus" ирлээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий "RAILBUS"-ийг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд ор

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах "Railbus" ирлээ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах "Railbus" ирлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий "RAILBUS"-ийг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар харилцан тохиролцсон юм. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлчүүд ОХУ-ын “Трансмаш холдинг” компанийн РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг хүлээн авлаа.

РА-2 маягийн “Railbus” нь 136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм. Төлөвлөж байгаагаар өглөө, өдөр орой нийт 5 удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Таваншар, Хархорин, Нарантуул гэх мэт найман буудалд зогсож иргэдэд үйлчилнэ. Энэхүү ажлын хүрээнд дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулж, хуучин нэг зогсоол засварлахад зориулан 300 сая төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн бол Улаанбаатар төмөр замаас хотын дундуур шинээр төмөр зам барих ажлыг 2014-2015 онд 18.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлээд байна.

Түлхүүр үг:Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах Railbus ирлээ
Хуваалцах