Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ бүрэн өгчээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ бүрэн өгчээ
Нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ бүрэн өгчээ. Зураг: МҮОНРТ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих шатны албан тушаалтанд гаргах ёстой.

Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах шаардлагатай нийслэлийн дүүргүүд, нутгийн захиргааны байгууллагын 1366 албан хаагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргасан байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын жагсаалтад өөрчлөлт орж, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх туслах, бие төлөөлөгч, хэвлэлийн ажилтан, төрийн захиргааны албаны “ТЗ-1”-“ТЗ-5”-д хамаарах албан тушаалтан зэрэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй болсон.

Үүний дагуу өмнө нь нийслэлийн дүүргүүд, нутгийн захиргааны байгууллагын 1400 гаруй албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй болж, хасагдсан юм.

Хуваалцах