Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн ойн баярын парад эхэллээ

Энэ үеэр нийслэлийн түүхийг харуулсан төрөл бүрийн байгууллагын болон жүжигчдийн жагсаал болохоос гадна урлагийн тоглолтын нээлт болох юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн ойн баярын парад эхэллээ
Нийслэлийн ойн баярын парад эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 375 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байгаа. Энэхүү ойн баярт зориулсан баярын парад яг одоо төв талбайд эхэлж байна. Энэ үеэр нийслэлийн түүхийг харуулсан төрөл бүрийн байгууллагын болон жүжигчдийн жагсаал болохоос гадна урлагийн тоглолтын нээлт болох юм.

Мөн энэ үеэр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн туг мандуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа болно. Түүнчлэн нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал-375” урамшуулалттай, хямдралтай шинэлэг худалдаа төв талбай болон дүүргүүдийн талбайд зохион байгуулна.

Хуваалцах