Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна
Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун болон төв, говийн аймгийн нутгаар, маргааш зүүн зүгийн нутгаар хур тунадас,
Мэдээллийн алба

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун болон төв, говийн аймгийн нутгаар, маргааш зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ.
Иймд нийт иргэд, малчдад цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүлээн авч аюулгүй байдлаа хангахыг сануулж байна. Мөн нойтон цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй учир иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.


















