Нийслэлийн санд 74 сая төгрөг оржээ
Замын хөдөлгөөний зөрчилийг хянадаг шинэ систем гарсанаас хойш долоо хоногийн дотор нийт 14800 гаруй иргэн торгуулийн хуудас хүлээн авчээ.
Мэдээллийн алба

Замын хөдөлгөөний зөрчилийг хянадаг шинэ систем гарсанаас хойш долоо хоногийн дотор нийт 14800 гаруй иргэн торгуулийн хуудас хүлээн авчээ.
Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4187 бол хурд хэтрүүлсэн 10519 тээврийн хэрэгсэл байгаа аж. Эдгээр дүрэм зөрчсөн иргэдийн тал хувь нь мөнгөө тушаасан байна. Тодруулбал, 74 сая 780 мянган төгрөг нийслэлийн санд оржээ.


















