Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн шилдэг барилгыг шалгаруулна

Улаанбаатар хотод хэрэгжсэн шилдэг бүтээн байгуулалт, барилга байгууламжийг шалгаруулан “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” олгох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн шилдэг барилгыг шалгаруулна
Нийслэлийн шилдэг барилгыг шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод хэрэгжсэн шилдэг бүтээн байгуулалт, барилга байгууламжийг шалгаруулан “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” олгох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Энэхүү шагналыг Улаанбаатар хотын 374 жилийн ойн баярыг угтаж энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд тухайн байгууллагынхаа нэр төрийн баталгаа болох юм. Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын шагналд нэр дэвшүүлэх болон нэр дэвшсэн бүтээн байгуулалт, барилга байгууламжийг шалгаруулахдаа иргэдийн саналыг үндэслэх бөгөөд хэрвээ та саналаа өгөхийг хүсвэл НЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn болон Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын цахим хуудас www.mpa.ub.gov.mn-нд хандаарай.

Түлхүүр үг:Нийслэл
Хуваалцах