Нийслэлийн “Шилдэг хороо” – г шалгаруулна
Нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг хоёр үе шаттайгаар тавугаар сарын нэгнээс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилэх юм байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг жил бүр зохион байгуулдаг.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын хороодын Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Хороодын Засаг нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд сургалтаар нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамж, аргачлал, нийслэлийн 2015 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаархи мэдээллийн талаар танилцуулжээ. 2015 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг хоёр үе шаттайгаар тавугаар сарын нэгнээс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилэх юм байна.


















