Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 онд өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гаргаж бусдыгаа манлайлсан хүүхдүүдийг “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр тодруулж урамшуулахаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулна
Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 онд өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гаргаж бусдыгаа манлайлсан хүүхдүүдийг “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр тодруулж урамшуулахаар болжээ. Тэргүүний хүүхдүүдийг:

1.“Шилдэг тамирчин хүүхэд”

2.“Шилдэг авьяаслаг хүүхэд”

3.“Шилдэг бүтээлч хүүхэд”

4.“Шилдэг оюунлаг хүүхэд”

5.“Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 номинациар шалгаруулах юм.

Нийслэлийн шилдэг хүүхдийг шагнах ёслолын ажиллагаа 12 сарын 23-ны өдөр 13:30 цагт Нийслэлийн иргэний танхимд болох ажээ.

Хуваалцах