Нийслэлийн шилдэг хувийн цэцэрлэг тодорно
Хоёр жил тутамд нийслэлийн хувийн хэвшлийн шилдэг цэцэрлэгийг тодруулдаг уламжлалтай. Энэ жил тус уралдаанд хувийн 20 гаруй цэцэрлэг өрсөлдөж байна.
Мэдээллийн алба

Хоёр жил тутамд нийслэлийн хувийн хэвшлийн шилдэг цэцэрлэгийг тодруулдаг уламжлалтай. Энэ жил тус уралдаанд хувийн 20 гаруй цэцэрлэг өрсөлдөж байна. Шалгаруулалтын баг өчигдөр БЗД-ийн дөрвөн цэцэрлэгтэй танилцлаа. Эдгээр цэцэрлэгүүд хүүхдийн орчин нөхцөл, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд илүү анхаарч ажилласан нь анхаарал татжээ. Харин өнөөдөр шалгалтын баг БГД-т ажиллаж байна. Маргааш нийслэлийн шилдэг хувийн хэвшлийн цэцэрлэгийг тодруулна. 2013 онд улсын хэмжээнд 230 гаруй хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.


















