Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн шинжилгээний төвүүдэд 5641 хүн “Ковид-19” халдварын шинжилгээ өглөө

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 16 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн шинжилгээний төвүүдэд 5641 хүн “Ковид-19” халдварын шинжилгээ өглөө
Нийслэлийн шинжилгээний төвүүдэд 5641 хүн “Ковид-19” халдварын шинжилгээ өглөө. Зураг: МҮОНРТ

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 16 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 14 баг ажиллаж нийт 5641 хүнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээ хийлээ.

Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний явуулын багт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 161 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандалт судалгаа хийх зорилгоор түргэвчилсэн болон ПГУ /PCR/-ийн шинжилгээг нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тасралтгүй зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 387.122 хүнийг шинжилгээнд хамруулснаас 316.559 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ хийсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хуваалцах