Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг хэлэлцэнэ

Өнөөдөр буюу энэ сарын 10-нд Нийслэлийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг хянана. Түүнийг өнгөрөгч 10-р сарын 25-нд албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэмээн сэжиглэж Сүхбаатар дүүргийн шүүхээс нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг хэлэлцэнэ
Нийслэлийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу энэ сарын 10-нд Нийслэлийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг хянана. Түүнийг 2012 оны 12-р сарын 25-нд албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэмээн сэжиглэж Сүхбаатар дүүргийн шүүхээс нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан.

Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан уг хэрэгт хяналт тавьсан прокурор үүнийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял оноох юм.

Хуваалцах