Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 97 дуудлага бүртгэгджээ

2024 онд нийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн зэрлэг амьтдын 97 удаагийн дуудлага иржээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 97 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 97 дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

2024 онд нийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн зэрлэг амьтдын 97 удаагийн дуудлага иржээ. Үүнд, нийт 22 зүйлийн 108 бодгаль зэрлэг амьтанд шаардлагатай арга хэмжээг авсан байна.

  • Хөхтөн амьтан-30

  • Хэвлээр явагч-52

  • Шувуу-26

Халиун буга, бор гөрөөс, нүүдлийн шувууд нь илүүтэйгээр гэмтэж, эндэх тохиолдол их байгаа тул анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.

Хуваалцах