Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ

Нийслэлд энэ жил таван байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлд энэ жил таван байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх зургаан эгнээ, 3.5 км урт авто зам, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн зам хүртэлх 4.6 км, Санзайн 1.7 км, Сэлхийн 4.3 км, Монелоос Дарь-Эхийн зам хүртэлх 6 км урт авто замуудыг шинэчлэхээр байна.

Одоогоор Бэлх, Сэлхийн чиглэлийн авто замын ажлын тендерийг зарлаад байгаа бол Энхтайваны өргөн чөлөө дагуух буюу Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх зам, мөн Монелийн чиглэлийн авто замын тендерийг ойрын хугацаанд зарлахаар бэлтгэж байгаа аж.

Ийнхүү нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах хүрээнд гол чиглэлүүдэд засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах