Нийслэлийн цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ
2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл Улаанбаатарт: Дөрөвдүгээр сарын 6-нд төвийн дүүргүүдээр бага зэргийн хур тунадас, уулаараа нойтон цас орно.
Мэдээллийн алба

2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл Улаанбаатарт: Дөрөвдүгээр сарын 6-нд төвийн дүүргүүдээр бага зэргийн хур тунадас, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 06-нд 7-12 м/с, түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Буянт-Ухаа, Тэрэлж, Багануур орчмоор 4-9 хэм, бусад дүүргээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө нийт дүүргээр 5-10 хэм дулаан байна.
Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас бэлтгэсэн Улаанбаатар хотын ирэх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.



















