Нийслэлийн цаг агаарын 7 хоногийн урьдчилсан мэдээ
Дөрөвдүгээр сарын 25, 28, 29, 30-нд нийт дүүргээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 28, тавдугаар сарын 1-нд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.
Мэдээллийн алба

2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 02-ны өдөр хүртэл Улаанбаатарт: Дөрөвдүгээр сарын 25, 28, 29, 30-нд нийт дүүргээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 28, тавдугаар сарын 1-нд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Шөнөдөө Буянт-Ухаа, Тэрэлж, Багануур орчмоор 0-5 хэм хүйтэн, бусад дүүргээр 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас бэлтгэсэн Улаанбаатар хотын ирэх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.



















