Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн цагдаагаас мэдээлж байна

Өнгөрсөн шөнө нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэхь нисэхийн цагаан хаалганы хажууд 22 настай Н гэгч эмэгтэй автомашин дотор тархиндаа гэмтэл аван амиа алджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн цагдаагаас мэдээлж байна
Нийслэлийн цагдаагаас мэдээлж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нисэхийн цагаан хаалганы хажууд 22 настай Н гэгч эмэгтэй автомашин дотор тархиндаа гэмтэл аван амиа алджээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мотел” зочид буудлын саун, массажны газарт иргэн Н нь үйлчлүүлж байхдаа биет 1.500.000 төгрөг, S4 гар утсаа бусдад алдсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 6 дугаар байрны “Миний Дөт” өөртөө үйлчлэх дэлгүүрт 22:00 цагийн орчимд 28-30 насны үл таних эрэгтэй халджээ. Тэрээр хийн гар буугаар хоёр удаа хий буудан касснаас бэлэн мөнгө дээрэмдэхийг завдсан ч үйлдэл дээрээ бусдад баригдсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 33 настай эрэгтэй О нь согтуурсан үедээ төрсөн ах Ө-ын баруун гарын шуунд хүйтэн мэсээр гэмтээж танхайржээ. Хэргийг мөн дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Түлхүүр үг:гэмт хэрэг
Хуваалцах