Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн системд 109,428 хүүхэд бүртгүүлжээ
Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Мэдээллийн алба

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд наймдугаар сарын 18-ны 17:00 цагийн байдлаар 109,428 хүүхдийн цахим бүртгэлийг баталгаажуулжээ. Нийт хамрагдах хүүхдийн 80,7 хувь нь цахим бүртгэлээ баталгаажуулсан байна.
Хоёр настай хүүхэд -23877
Гурван настай хүүхэд -25918
Дөрвөн настай хүүхэд -29036
Тав настай хүүхэд -30594 бүртгүүлсэн байна. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна.