Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл дууслаа

Нийслэлийн цэцэрлэгийн 1-р шатны цахим бүртгэл 2025 оны наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууслаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл дууслаа
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл дууслаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цэцэрлэгийн 1-р шатны цахим бүртгэл 2025 оны наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууслаа.

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас 2025 оны есдүгээр сарын 8-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна.

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны бүртгэлээр 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно.

Мөн та e-mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авч харах боломжтой гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах