Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш дуусна

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш дуусна
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш дуусна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд наймдугаар сарын 15-ны байдлаар 104,031 хүүхдийн бүртгэлийг баталгаажуулжээ. Нийт хамрагдах хүүхдийн 76,7 хувь цахим бүртгэлээ баталгаажуулсан байна.

  • Хоёр настай хүүхэд -22.762

  • Гурван настай хүүхэд -24.693

  • Дөрвөн настай хүүхэд -27.563

  • Тав настай хүүхэд -29.031 бүртгүүлсэн байна. Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш дуусна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;

  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.

Хуваалцах