Нийслэлийн тугийг дотоодын цэргийн 05 дугаар ангид гардууллаа
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн цэргийн штабаас дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзах уулзалтыг өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

СБД-ийн ЗДТГ, дүүргийн цэргийн штабаас дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзах уулзалтыг өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа. Уг уулзалт нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас өнгөрсөн жилийн хугацаанд бүтээн байгуулалт, хийж гүйцэтгэсэн ажлын талаар цэргийн анги байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, танилцуулга хийх, нийслэлийн өдрийн өмнө анги байгууллагуудад нийслэлийн тугийг гардуулж өгөх зорилготой юм. Уулзалтанд хурандаа У.Бат-Эрдэнэ захирагчтай тус ангийн нийт бие бүрэлдэхүүн СБД-ийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Нийслэлийн цэргийн штабын орлогч дарга хурандаа Ц.Анхбаяр, дүүргийн цэргийн штабын дарга хурандаа Л.Батаа нар оролцов.
Үйл ажиллагааны эхэнд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан Нийслэлийн тугийг тус ангийн бие бүрэлдэхүүнд хүндэтгэлтэйгээр гардуулсны дараа 05 дугаар ангийн штабын дарга хурандаа Г.Мөнхдөл ангийн танилцуулгыг хийж, дайчин алдрын танхим, ангийн байрлалыг зочдод үзүүлсэн юм.
Нийслэл дүүргээс жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын “Нийслэлийн онцлох 55 шинэчлэл” танилцуулгыг хурандаа Ц.Анхбаяр тайлбарлан танилцууллаа.
Мөн уулзалтын үеэр 18 нас хүрсэн алба хаагчдад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулахын зэрэгцээ дүүргээс цэргийн албанд татагдан Одонт хороонд хугацаат цэргийн албаа нэр төртэйгээр хааж байгаа дүүргийнхээ залуучуудад бэлэг гардуулан сэтгэл санааг нь дэмжин урам хайрласан юм.
Энэхүү уулзалт нь анги байгууллагын үйл ажиллагаатай танилцах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэдэд мэдээлэл хүргэх ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.


















