Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн нэгжтэй зөвлөлдөх уулзалт хийлээ

Нийслэлийн 2030 он хүртэлх и төлөвлөгөөнд метро, дүүжин тээвэр, LRT, BRT, тойрог хурдны зам, Туулын хурдны зам, Нүхэн гарц төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилт тавьсан. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн нэгжтэй зөвлөлдөх уулзалт хийлээ
Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн нэгжтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 2030 он хүртэлх и төлөвлөгөөнд метро, дүүжин тээвэр, LRT, BRT, тойрог хурдны зам, Туулын хурдны зам, Нүхэн гарц төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилт тавьсан. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслүүдийг хэрэгжүүлэх он цагийн дагуу судалгаа, шинжилгээ, тооцоолох ажлуудыг хийж бэлтгэлийг ханган ажиллаж байгаа.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд тус нэгжийн албаны төлөөлөлттэй өнөөдөр зөвлөлдөх уулзалт хийж, санал солилцов.

Уг уулзалтаар одоогийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдсэн ойлголтой болж, хамтын ажиллагаагаа нягт уялдаа холбоотой байлгах талаар санал солилцлоо.

Хуваалцах