Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн төсвийг анх удаа иргэдийн оролцоотой батална

Нийслэл анх удаа ирэх оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажил өнөөдрөөс эхэллээ. 12 хоногийн турш үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн 2014 оны төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, төсвийг үр ашигтай зарцу

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн төсвийг анх удаа иргэдийн оролцоотой батална
Нийслэлийн төсвийг анх удаа иргэдийн оролцоотой батална. Зураг: МҮОНРТ

Нийслэл анх удаа ирэх оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажил өнөөдрөөс эхэллээ. 12 хоногийн турш үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн 2014 оны төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, төсвийг үр ашигтай зарцуулан, амьдрах орчин нөхцлөө өөрсдийн оролцоотойгоор сайжруулах боломж бүрдэх юм.

Өнөөдрөөс нийслэлийн өрх бүрт тухайн хороонд шаардлагатай ажлыг 5 чиглэлээр жагсаан бичсэн саналын хуудсыг тарааж санал авна. Иргэд тухайн саналын хуудсыг зааврын дагуу бөглөж, хороондоо хамгийн хэрэгцээтэй гэж үзэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ сонгон будах юм байна.

Харин хорооны ажилчид 11 сарын 7-10-ны өдрүүдэд саналын хуудсыг цуглуулан нэгтгэж, зориулалтын автомат машинд уншуулснаар хамгийн олон санал авсан ажлуудын нэрсийг гаргана. Ингээд тухайн ажлуудыг ирэх оны төсвийн төсөлд оруулах эсэхийг 11 сарын 12-14-ний өдрүүдэд хороо бүрт зохион байгуулах “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгээр нийслэлийн удирдлагууд иргэдтэй нээлттэй хэлэлцэнэ. Энэ ажлыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боловсруулж байна.

Хуваалцах