Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн түүхэнд анх удаа дагуул хоттой болно

НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан тав хоног завсарласны эцэст Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн түүхэнд анх удаа дагуул хоттой болно
Нийслэлийн түүхэнд анх удаа дагуул хоттой болно. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан тав хоног завсарласны эцэст Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор дагуул хот байгуулах тухай асуудал ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд тухайн дүүргүүдийн иргэдээс "Хот байгуулах асуудал"-аар Багануур дүүрэгт нэгдүгээр сарын 22, 23, Налайх дүүрэгт нэгдүгээр сарын 22-ны өдөр санал авч, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм. Ийнхүү НИТХ-ын ээлжит 25-р хуралдаанаар нийслэлийн анхны дагуул хотуудыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргалаа

Хуваалцах