Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнгөрсөн долоо хоногт НИТХ хуралдаж энэ оны төсөвт тодотгол хийсэн.
Мэдээллийн алба

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнгөрсөн долоо хоногт НИТХ хуралдаж энэ оны төсөвт тодотгол хийсэн. Мөн 5 сарын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөг баталсан. Бид урин дулаан цаг гэлтгүй агаарын бохирдлын эсрэг ажиллах ёстой.
Ялангуяа агаарын чанар, сургуулийн цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх, газар чөлөөлөх ажлаа үргэлжлүүлэн эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн Налайхын болон Нисэхийн хурдны замын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, Сонсголонгийн гүүрний ажлыг эхлүүлэх зэрэг үүрэг даалгаврын холбогдох албан тушаалтнуудад өглөө.


















