Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нийслэлийн удирдлага УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийнэ. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн корона вируст халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганы нээлтэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн удирдлага УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно
Нийслэлийн удирдлага УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийнэ. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн корона вируст халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Засаг даргын зургаан орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, мөн Нийслэлийн харъяа газрын дарга нар онлайнаар оролцоно.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хуваалцах