Нийслэлийн удирдлагууд “Нарантуул” захын нөхцөл байдалтай танилцлаа
Өнөөдөр өглөө “Нарантуул” захын хүнсний хэсэгт гал гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва тус захад очиж, нөхцөл байдалтай танилцжээ.
Мэдээллийн алба

Одоогийн байдлаар галын шалтгаан, учирсан хохирол болон бусад нөхцөл байдлыг тогтоохоор нийслэлийн Онцгой байдлын алба, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж байна.
Тус шалгалтын ажиллагааг шуурхай явуулах, аюулгүй байдлыг хангахын тулд зах орчмын авто замын зарим хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон билээ.