Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-ний 09:00 цагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-ний 09:00 цагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.

  1. Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

  2. Налайх хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг батлах тухай

  3. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн тухай

  4. Барилгын ослоос шалтгаалан хүний амь хохирсон аж ахуйн нэгж байгууллагуудад арга хэмжээ авсан тухай судалгаа

  5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх зарим үйлчилгээг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх тухай судалгааны дүн

  6. Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлтийн төсөл

  7. “Ил тод-Улаанбаатар академи”-Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай

  8. Авлигын эсрэг нийслэлийн олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүний тухай танилцуулга

  9. Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг гаргах ажлын хэсэг байгуулах тухай

Хуралдаан Хангарди ордны 14 давхарт хурлын “А” танхимд болно.

Хуваалцах