Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулна

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулна
Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулна. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн 13-р хороо Шинэ суурьшлын бүсэд /Эмээлт/ үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар заасан.

Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/182 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих бэлтгэл ажлыг 2015 оны хоёрдугаар улиралд багтаан хангахыг ажлын хэсэгт даалгалаа.

Хуваалцах