Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн өмчийн харилцааны газраас анхааруулж байна

Газрын дуудлага худалдааны анхны үнийг энэ сарын 31-ний дотор төлж барагдуулаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг дээрх хуулийн заалтуудыг үндэслэн цуцлаж, газар чөлөөлөх арга хэмжээ авна гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн өмчийн харилцааны газраас анхааруулж байна
Нийслэлийн өмчийн харилцааны газраас анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1, 57 дугаар зүйлийн 57.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсэг, “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 тогтоолын 3.8 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын А/307, А/915 дугаар захирамжийг үндэслэн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийг төлөөгүй тохиолдолд газрын эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг жагсаалтад байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас АНХААРУУЛЖ байна. Газрын дуудлага худалдааны анхны үнийг энэ сарын 31-ний дотор төлж барагдуулаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг дээрх хуулийн заалтуудыг үндэслэн цуцлаж, газар чөлөөлөх арга хэмжээ авна гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Хуваалцах