Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад орсон төслүүдийн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/738 дугаар захирамж гаргалаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/738 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 147 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д цаг үеийн шаардлагаар нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай зургаан төслийг нэмж, концессын гэрээ нь хэрэгжиж дууссан болон цаашид хэрэгжүүлэхэд ач холбогдол буурсан найман төслийг жагсаалтаас хассан. Үүнтэй холбогдуулан “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь төслүүдийн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссуудыг шинэчлэн баталлаа. Тус комиссуудын даргаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллана.
Концессын гэрээгээр гүйцэтгэх төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн Эдийн засаг, нийгмийн зорилтод нийцүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож тухайн жилийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Нийслэлийн өмчийн концессын зүйлийн төслүүдийн зураг, төсвийн даалгавар, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, газар олголтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэлд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт, авто зам, гүүрийн барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Авто замын газар, уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, концессын гэрээнд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн газар, зураг, төсөв боловсруулах, барилга угсралтын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт тус тус үүрэг болголоо.
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН
ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ ДАХЬ ТӨСЛҮҮД
А. Барилга байгууламжийн салбарШинэ урт цагааны барилга барихСүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж, оффис-үйлчилгээний зориулалтай барилга барихНалайх дүүрэгт Захирагчийн ажлын албаны оффис үйлчилгээний барилга барих
Б. Авто зам, тээврийн салбарӨлзийт хороолол- Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто зам барихХотын төв - Зайсан, Зайсан -Манзушир хийд чиглэлийн Аялал жуулчлалын агаарын зам барих Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7.36 км авто зам барих Өвөр Гүнтийн 11 км авто зам барих Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртэлх гэр хорооллын арын 1.6 км авто зам барихБагануур дүүргийн 2,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6.44 км авто зам барихБаянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг Дунд голын авто замтай холбох 30.7 у/м гүүр барих Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Cалхитын амны 1,9 км хатуу хучилттай авто зам барихСүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын амны шинээр барих 2,0 км авто зам барихЧингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 2,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил барихЧингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэн барих
В. Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын салбарНалайх дүүргийн 5 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга барихСонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 121 дүгээр сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны барилга барих.Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 23 дугаар сургуулийн 320 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга барихСонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 41 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барихБаянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 21 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих.Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих.Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 33 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих.Налайх дүүргийн 1 дүгээр хороонд Хүүхдийн хөгжлийн төв барихОрчин үеийн урлагийн театр барих.Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын 83 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад 188 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгаланд 62 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд 6 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 8 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны 144 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих
Г. Эрүүл мэндийн салбарХан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барихЧингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барихСонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барихНалайх дүүргийн 1 дүгээр хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барихАвто тээврийн шалган бүртгэх товчоодод мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барихНаркологийн төвийн барилга барихНалайх дүүргийн 2 дугаар хороонд Нэгдсэн эмнэлгийн барилга барихТуул тосгонд 32 ортой Эрүүл мэндийн төвийн барилга барихГачуурт тосгонд 32 ортой Эрүүл мэндийн төвийн барилга барих
Д. Инженерийн дэд бүтцийн болон бусад салбарНалайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 шоометр/хоног хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламж барихДурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахГэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих


















