Нийслэлийн “Өргөө” амаржих газарт өдөрт 35 орчим эх амаржиж байна
Өнөөдөр аль эмнэлэгт нь ямар асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлага үүссэнийг судлах зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат амаржих газруудад ажиллалаа. Нийслэлийн амаржих газруудад
Мэдээллийн алба

Өнөөдөр аль эмнэлэгт нь ямар асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлага үүссэнийг судлах зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат амаржих газруудад ажиллалаа. Нийслэлийн амаржих газруудад ачааллыг тэнцвэржүүлэх, байшин барилгынх нь хүртээмжийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах зэрэг асуудлууд тулгамдаж байгаа юм.
Өнөөдөр “Өргөө” амаржих газарт өдөртөө 35 хүртэлх тооны эх амаржиж байна. Эднийд ачаалал, байшин барилгын тухайд асуудалгүй ч байнга хэрэглэгддэг техник хэрэгслүүдийг засах, нөөцлөх зэрэг анхаарах асуудал байдгийг өнөөдөр салбарын яамныхаа төрийн бичгийн даргад уламжилж байлаа. Ээжүүд бас нярайн аль алинд нь нэн хэрэгтэй хяналтын аппаратууд байнгын ажиллагаатай учраас элэгдэл хорогдол их байдаг аж.
"Амгалан" амаржих газарт 1,400 м.кв орчим талбайд засвар үйлчилгээ хийхээр шаардлагатай байгаа. Харьцангуй ачаалал багатай амаржих газарт шийдэх, анхаарах асуудал ийм байгаа бол олон хүн амтай дүүрэг амаржих газар байшин, барилгын өргөтгөл, засварын асуудал нэн түрүүнд шийдэх шаардлага үүсч байна.
Жишээ нь, жилдээ 68 мянга орчим эмэгтэйд үйлчилгээ үзүүлдэг 2 дугаар амаржих газарт л гэхэд төрсний дараах тасаг, төрөх тасаг, мэс засал, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасаг, халдваргүйтгэл ариутгал, угаалгын тасаг, эмийн сан, захиргаа зэрэг нийт 1,477.3 м.кв талбайд засвар хийх санхүүжилтийн асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа. Энэ мэтчилэн нийслэлийн амаржих газруудын үйл ажиллагаатай салбарын яамны төрийн бичгийн дарга танилцаж, шийдэж болох зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.


















