Нийслэлийн үсчин, гоо сайханчид сургалтад хамрагдлаа
Хуримаа хийх гэж буй хосуудад үс, гоо засал, хувцаслалтын үйлчилгээг иж бүрэн үзүүлэх шаардлагатай. Ингэж чадвал тухайн салоны нэр хүнд олон түмний дунд дээшилж, бизнес өргөжин хөгжих үндэс болно гэх мэт олон хэрэгтэй зүйлсийг багш нар нь заан, хамтран ярилцлаа.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс үсчин гоо засалч, бизнес эрхлэгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр “Үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо”-ны тэргүүн Ц.Цогзолмаа “Үйлчилгээний гоо зүй 2014 оны чиг хандлага”, гэр бүл судлаач Х.Оюунчимэг “Харилцааны соёл“,“Үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Э.Баярцэнгэл нар “Ажлын байрны аюулгүй байдал мэргэжлийн хэллэгүүд” сэдвээр илтгэл тавьсан. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Г.Саянболд “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг” журмын талаар танилцуулга хийлээ. Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Эх орныхоо нүүр царайг харуулах иргэдийнхээ үсийг үсчин гоо засалчид засахдаа хувийн соёлдоо анхаарч, үйлчлүүлэгчийн зан төлөвийн онцлогийг мэдэрч, тухайн хүний имиджийг гаргаж өгөхөд анхаарах ёстой. Хуримаа хийх гэж буй хосуудад үс, гоо засал, хувцаслалтын үйлчилгээг иж бүрэн үзүүлэх шаардлагатай. Ингэж чадвал тухайн салоны нэр хүнд олон түмний дунд дээшилж, бизнес өргөжин хөгжих үндэс болно гэх мэт олон хэрэгтэй зүйлсийг багш нар нь заан, хамтран ярилцлаа.


















