Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн утааг шийдэх гарцыг нэрлэлээ

Утааг нойтон аргаар буюу усаар угаах зарчмаар арилгах нэг санаа байна. Нүүрсний 50 хувийг дэгдэмхий бодис эзэлдэг. Үүнийг агааргүй орчинд 400-700 градуст халааж, дэгдэмхий бодисыг авах юм. Түүхий нүүрс хэрэглэж байгаа айл өрх бүр, түүхий нүүрс хэрэглэж байгаа зуух болгоны яндангаар бороо оруулах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн утааг шийдэх гарцыг нэрлэлээ
Нийслэлийн утааг шийдэх гарцыг нэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр “Утааг шийдэх арга хэрэгсэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн оролцогчид нийслэлийн агаарын бохирдлыг хэрхэн шийдэх талаар санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр Залуучуудын орон сууц консерциумын захирал П.Анхбаяр “Утаанаас ангижрахын тулд иргэдийг орон сууцжуулах хэрэгтэй. Нийт орон сууц худалдан авч байгаа хүний 80 орчим хувийг залуус эзэлдэг. Тиймээс залуу гэр бүлүүд 10 хувийн ипотекийн зээлд хамрагдах боломж нөхцөлийг илүүтэйгээр судалж байна. Мөн ирэх жилээс “Залуусыг хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэлээ.

Харин Ардчилсан шударга ёсны Монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/-ны гишүүн З.Нурбек “Утааг нойтон аргаар буюу усаар угаах зарчмаар арилгах нэг санаа байна. Нүүрсний 50 хувийг дэгдэмхий бодис эзэлдэг. Үүнийг агааргүй орчинд 400-700 градуст халааж, дэгдэмхий бодисыг авах юм. Түүхий нүүрс хэрэглэж байгаа айл өрх бүр, түүхий нүүрс хэрэглэж байгаа зуух болгоны яндангаар бороо оруулах юм. Өөрөөр хэлбэл, цас орохоор гадаа ямар байдгийг бид мэднэ. Энэ зарчмаар цэвэрлэх төхөөрөмж бүтээсэн. Эхний ээлжинд гар доорх материал ашиглан туршиж үзсэн нь амжилттай болсон. Төхөөрөмжөө 200 сая төгрөгийн төсвөөр бүтнэ гэж тооцоолоод байна” гэв.

Х.Содгэрэл

Хуваалцах