Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай байна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, зам засварын ажлын явцын талаар хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Удирдах ажилтнуудын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, зам засварын ажлын явцын талаар хэлэлцлээ. Хуралдаанд “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, Нийслэлийн Авто замын газрын дарга, удирдах ажилтнууд оролцож ажлын явцаа танилцууллаа. Өнөөдрийн байдлаар дулааны шугам сүлжээний засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажил 96 хувьтай, цахилгаан сүлжээний бэлтгэл ажил 85 хувьтай, авто замын шинэчлэл засварын ажил 75 хувьтай явж байна гэж тайлагналаа.Мөн нийслэлийн Засаг дарга дүүргүүд, хот тохижилтын газар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад ямар хүндрэл учирч байгааг тодруулж ярилцжээ. Нийслэлийн Хот тохижилтын газар энэ өвөл замын ажилд 120 хүн, 11 техник хэрэгсэл, 6 портер машин гаргахаар төлөвлөсан байна. Хуралдаанаас дүгнэхэд нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай явж байна.


















