Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нийслэлийн залуу хөтөч" сургалтын бүртгэл эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нийслэлийн залуу хөтөч" сургалтын бүртгэл эхэллээ
"Нийслэлийн залуу хөтөч" сургалтын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтөчийн талаарх анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг зургадугаар сарын 17-19-ний өдрүүдэд 13:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна. Мөн зургадугаар сарын 20-ны өдөр шалгалтад тэнцсэн 90 залуу мэргэжлийн хөтөч тайлбарлагчийн хамтаар нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлтой танилцах нэг өдрийн автобустай аялал хийнэ.

Сургалтад хамрагдсанаар эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаарх мэдлэг мэдээлэлтэй болохоос гадна хувь хүний хөгжил, жуулчны хөтчийн талаарх анхан шатны ойлголттой болох, ажлын байранд зуучлагдах боломжоор хангагдах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болох”, 4.6.4-т “Оюутан залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах”, 4.7.9-т “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлэн, түр болон байнгын ажлын байраар хангах” зорилтуудын хүрээнд тус сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хоёр жил 450 оюутан, залуучууд хамрагдаж, батламж гардан авсан юм гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДдарж уншина уу.

Хуваалцах