Нийслэлийн зарим авто замыг 2-3 хоног хаана
Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө, Гурвалжингийн гүүр орчимд шугам, сүлжээний шинэчлэлтийн ажил хийж байгаа юм.
Мэдээллийн алба

Нийслэлийн зарим авто замыг 2-3 хоногийн хугацаатай хаана. Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө, Гурвалжингийн гүүр орчимд шугам, сүлжээний шинэчлэлтийн ажил хийж байгаа юм.
Гурвалжингийн гүүр орчмын замыг өнөөдөр нээх бол өчигдөр орсон борооны улмаас Чингисийн өргөн чөлөөний замыг нээх хугацааг хойшлуулжээ. Мөн өнөөдрөөс Цэцэг төвийн уулзварыг 2-3 хоногийн хугацаатай хаана гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн н.Оргилсайхан хэллээ. Түүний яриаг сонсгоё.


















