Нийслэлийн зарим дүүрэгт айлууд үерт автжээ
Өчигдөр буюу өнгөрсөн ням гарагт нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн XI хороо, Ургах наран хороолол, Баянзүрхийн автын шалган нэвтрүүлэх товчооны орчмоор хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, айлууд усанд автсан байна.
Мэдээллийн алба

Өчигдөр буюу өнгөрсөн ням гарагт нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн XI хороо, Ургах наран хороолол, Баянзүрхийн автын шалган нэвтрүүлэх товчооны орчмоор хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, айлууд усанд автсан байна. Мөн Туул гол орчимын саваар үсний түвшин нэмэгдсэний улмаас амарч, зугаалж байсан иргэдийн 40 орчим автомашин голын эрэг дагуу усанд суусан ажээ.
Одоогоор Баянзүрх дүүргийн XI хорооны Ургах наран хорооллын урд хэсэгт байрлах гэр хорооллын хэсэг үерт автаж, лаг шавар үүсч хүн, автомашин явах боломж муу байна. Иймд аялал зугаалгаар явах иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын газраас анхааруулсаар байна.


















