Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ял оноов

Шүүхээс Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга Т.Билэгтийг гэм буруутай гэж үзэж, ял оноосон боловч өршөөлийн хуульд хамрагдан хорих ялаар шийтгээгүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ял оноов
Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ял оноов. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнийг шүүх хурал өчигдөр болов. Шүүхээс Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга Т.Билэгтийг гэм буруутай гэж үзэж, ял оноосон боловч өршөөлийн хуульд хамрагдан хорих ялаар шийтгээгүй байна. Харин Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгажээ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжигтнээр татаад байсан юм.

Хуваалцах