Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд “Монгол эх орон, ѳрх гэр, өөдлөх амьдралын ѳнгѳ, түшиг, ур ухаан нь болсон үзэсгэлэнт ээжүүд, охид бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Та бүхний минь халамж, хайрын илчинд монгол түмэн өнгө засаж, хатан ухааны тань нөмөрт улс үндэстэн минь хѳгжин цэцэглэж, дэлхийд дуурсагдах зуун зууны түүхээ бүтээж ирсэн билээ.

Хатан зоригт монгол эмэгтэйчүүдийн Улс үндэстнийхээ түүхэнд байгуулсан гавьяа, үлдээсэн ѳв, соёлыг монголчууд бид төдийгүй Төв Ази даяараа мэдэх билээ.

Энх цагт эх орныхоо, их хотынхоо хөгжлийн тэнг таталцаж, ачааны хүндийг ажрахгүй үүрэлцэж яваа ээжүүд, эмэгтэйчүүддээ эрчүүд бид онцгойлон талархаж, бүх талаар дэмжин ажиллах учиртай.

Иймд охид бүсгүйчүүд, ээжүүд, эмэгтэйчүүдээ хөгжих, хөдөлмөрлөх тэгш боломжоор хангах, нийгэм, эдийн засгийн тѳдийгүй улс төрийн идэвхи оролцоог нь бодитойгоор нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн удирдлагууд анхааран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Хорвоогийн хосгүй сайхан цэцэгс болсон Та бүхэн аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энх, инээд баяслаар бялхаж явахын ерөөл дэвшүүлье” гэжээ.

Хуваалцах