Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг баталлаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана
Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг баталлаа. Нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байв.

Агентлагуудын тоог хадгалж, заримынх нь чиг үүргийг өөрчиллөө. Нийслэлийн иргэдийн 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тиймээс Залуучуудын хөгжлийн газрыг шинээр нэмж байгуулсан байна. Монгол Улсын нийт хүн амын 45, нийт өрхийн 40 хувь нь нийслэлд амьдардаг юм.

Хуваалцах