Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нийслэлийн Засаг дарга НЗДТГ-ын албан хаагчидтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзлаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Засаг дарга НЗДТГ-ын албан хаагчидтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга НЗДТГ-ын албан хаагчидтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзлаа. Тэрээр, “Би өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Төрийн захиргааны байгууллагаас ажлын гараагаа эхэлж байсан хүний хувьд төрийн албаны үйл ажиллагааг сайн мэднэ. Улс төрийн ямар ч хүчин төрийн эрх мэдлийг тайван замаар, иргэдийн сонголтын үр дүнгээр авдаг болсон нь ардчиллын хамгийн том амжилт.

Цаашид төрийн албыг тогтвортой байлгаж, залгамж чанарыг нь алдагдуулахгүй байхад би онцгой анхаарч ажиллана. Тангараг өргөсөн төрийн албан хаагчдыг ажил үүргээ тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлнэ" гэсэн юм. Мөн НЗДТГ-ын нийт албан хаагчдыг нийслэлийн иргэдийг ажилтай, орлоготой байлгах талаар шинэ санал санаачилга гаргаж бүтээлчээр хамтран ажиллахыг хүслээ.

Хуваалцах