Нийслэлийн Засаг дарга Улаан-Үд хотын даргыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Голков Александр Михайловичийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Голков Александр Михайловичийг хүлээн авч уулзлаа. Голков Александр Михайлович нь манай улсад 2 дахь удаагийн айлчлал хийж байгаа бөгөөд энэ удаад Нийслэлийн 375 жилийн ойн урилгаар ирж байгаа юм.
Тэрээр Нийслэлийн өдрийн мэнд хүргэж, урилга илгээсэнд талархал дэвшүүллээ. Дараа жил Нийслэлийн Засаг Даргыг Улаан-Үд хотод айлчлахыг урьж, Нийслэлийн өдрийг Улаан-Үд хотод тэмдэглэх сонирхолтой байгааг хэллээ. Улаанбаатар хот Улаан-Үд хоттой бүхий л салбарт, тэр тусмаа эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг онцлов.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга “Юуны өмнө урилгыг хүлээн авч, баяр хүргэхээр ирсэнд талархал илэрхийлье. Цаашид манай хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа хоёр орны хамтын ажиллагаа бие биеийнхээ эдийн засгийн харилцаанд дэмжлэг болно” гэдгийг тодотгон хэллээ.


















