Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

Хурлын эхэнд нийслэл хотод 2021 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлын эхэнд нийслэл хотод 2021 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, үр дүнд хяналт шалгалт хийсэн тухай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан.

Хотын дарга танилцуулгыг сонсоод, хяналт, шалгалт хийгээд өнгөрөх биш, хариуцлагын тогтолцоог бий болгож, авах арга хэмжээг тодорхой болгох хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Мөн Ажлын хэсгийг шаардлага хангах хэмжээнд ажиллаагүй байна гэж үзэж, тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, дахин оруулж ирэхийг үүрэг болгосон байна.

Хуваалцах