Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт 1671.1 тн хог хаягдал ачиж, тээвэрлэжээ

Үндэсний их баяр наадмыг угтаж өнгөрсөн ням гарагт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Цэвэрлэгээнд 4821 байгууллагын 17000 хүн оролцож, 9.9 м.кв талбайн 1671.1 тн хог хаягдал ачиж, тээвэрлэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт 1671.1 тн хог хаягдал ачиж, тээвэрлэжээ
Нийт 1671.1 тн хог хаягдал ачиж, тээвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмыг угтаж өнгөрсөн ням гарагт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Цэвэрлэгээнд 4821 байгууллагын 17000 хүн оролцож, 9.9 м.кв талбайн 1671.1 тн хог хаягдал ачиж, тээвэрлэжээ. Цэвэрлэгээний үеэр зам дагуу үүссэн шороо, барилгын хог хаягдлыг ачуулан, гэрэлтүүлгийн шонд наасан зарыг хуулж, хогийн сав, хайс хашлагыг угаасан байна.

Цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллажээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа шугам сүлжээ, барилга угсралтын ажлаас үүссэн хог хаягдлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас цэвэрлүүлж, талбайг нөхөн сэргээлгэсэн байна.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” –ийн зүүн, баруун салбар төлөвлөгөөнд заагдсан байршлуудын хог хаягдал, овоолсон шороо, хаягдал бетон зэргийг ачсан бол Ус сувгийн удирдах газар Их Монгол Улсын гудамж ундын усны хамгаалалтын бүс дагуу хог хаягдлын түүвэр цэвэрлэгээг хийжээ.

Мөн УБЦТС, УБДС-ууд өөрийн байр болон гадна орчны цэвэрлэгээнд ажилчдаа бүрэн оролцуулсан. АСЕМ-ын ажлын хэсгүүд хариуцсан гудамж талбайд үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэх, хийгдэж байгаа тохижилтын ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж дүүргүүдэд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулах үүрэг өгчээ. Энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөнд байрлаж буй аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах