Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт 320 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын явцтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт 320 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа
Нийт 320 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын явцтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцлаа.

Тус төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна.

Барилгын гүйцэтгэгчээр "ЖИ Ти Кэй Эс" ХХК шалгарч, 2022 оны тавдугаар сарын 9-ний өдөр гэрээ байгуулсан.

Тус төсөл арга хэмжээ 2022-2024 оны хооронд шилжин хэрэгжихээр Улсын төсөвт хөрөнгө батлагдсан.

Гүйцэтгэгч барилгын ажил удааширалтай барилгын ажил үргэлжилж байна. 11 сард цэцэрлэгийн барилгыг бүрэн дуусгаж байнгын ашиглалтад оруулах үүрэг даалгавар өгч ажилласан байна.

Барилгын засал чимэглэл, үлдэгдэл ажлыг норм стандартын дагуу сайтар гүйцэтгэх үүрэг даалгавар өгсөн байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах