Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт 5.2 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна

2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая толгой мал бусад аймаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт 5.2 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна
Нийт 5.2 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна. Зураг: МҮОНРТ

2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая толгой мал бусад аймаг /Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ/-ийн нутагт отроор, Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна.

Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын 2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээг орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжилтийг зохион байгуулна.

“Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих” тухай албан даалгаврыг аймгийн Засаг дарга нарт хүргүүлэн, бэлтгэл ажлыг хангаж байна.

Бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд 2020 онд бэлчээрийн ургац муу байснаас 2020-2021 онд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Булган аймгуудын бэлчээрийн ургамлыг үлийн цагаан оготнын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 04-05 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ханган ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах