Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт 83 удаагийн дуудлага бүртгэгдэж, 18 иргэний амь насыг авран хамгаалжээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт 83 удаагийн дуудлага бүртгэгдэж, 18 иргэний амь насыг авран хамгаалжээ
Нийт 83 удаагийн дуудлага бүртгэгдэж, 18 иргэний амь насыг авран хамгаалжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 17 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах