Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нийт 861 441 сонгогч саналаа өгөөд байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нийт 861 441 сонгогч саналаа өгөөд байна
Нийт 861 441 сонгогч саналаа өгөөд байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Өнөөдрийн 19:00 цагийн байдлаар санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2041572 сонгогч бүртгэгдсэнээс 861441 /42.3 хувь/ хүн саналаа өгөөд байна.

Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 109757 нь "Түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч байна. /Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/

Одоогоор хамгийн өндөр ирцтэй нь:

1. Улаанбаатар хот: СНЖ-д бичигдсэн 929191 сонгогчоос 430741 сонгогч буюу 46.36 хувь

2. Говь-Алтай аймаг: СНЖ-д бичгдсэн 37530 сонгогчоос 16580 сонгогч буюу 44.18 хувь

3. Сүхбаатар аймаг:СНЖ-д бичигдсэн 41101 сонгогчоос 18074 сонгогч буюу 43.97 хувь

4. Орхон аймаг: СНЖ-д бичигдсэн 67509 сонгогчоос 29441 сонгогч буюу 43.61 хувь

5. Завхан аймаг:СНЖ-д бичигдсэн 47389 сонгогчоос 20543 буюу 43.35 хувь

6. Дорноговь аймаг: СНЖ-д бичигдсэн 44970 сонгогчоос 19423 сонгогч буюу 43.19 хувь

7. Хэнтий аймаг: СНЖ-д бичигдсэн 50117 сонгогчоос 21613 сонгогч буюу 43.13 хувь

8. Дархан-Уул аймаг: СНЖ-д бичигдсэн 65543 сонгогчоос 27149 буюу 41.42 хувьтай байна.

Аймаг/Нийслэл Хэсгийн тоо Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн "Түр хасав" -аас сэргээсэн Ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид Тоо Хувь Архангай 105 61,274 3 20,335 33.19% Баян-Өлгий 97 61,619 22 21,772 35.33% Баянхонгор 102 56,477 8 20,772 36.78% Булган 70 40,567 6 14,511 35.77% Говь-Алтай 88 37,530 6 16,580 44.18% Говьсүмбэр 9 10,720 0 4,705 43.89% Дархан-Уул 40 65,543 30 27,149 41.42% Дорноговь 57 44,970 13 19,423 43.19% Дорнод 72 51,827 8 19,109 36.87% Дундговь 52 30,359 1 11,366 37.44% Завхан 109 47,389 3 20,543 43.35% Өвөрхангай 110 74,349 4 29,048 39.07% Өмнөговь 61 45,795 11 16,526 36.09% Орхон 38 67,509 24 29,441 43.61% Сүхбаатар 65 41,101 3 18,074 43.97% Сэлэнгэ 56 70,326 5 21,348 30.36% Төв 98 62,045 7 23,737 38.26% Увс 92 51,988 7 19,962 38.40% Ховд 91 54,288 11 21,613 39.81% Хөвсгөл 129 86,588 4 33,073 38.20% Хэнтий 89 50,117 9 21,613 43.13% Улаанбаатар 457 929,191 831 430,741 46.36% Нийт 2,087 2,041,572 1,016 861,441 42.19%

Хуваалцах